Их Монгол улсын зэвсэгт хүчин нь хөнгөн болон хүнд морин цэргээс бүрдэж байв, Хөнгөн морин цэрэг хөдөлгөөнт чанар, суу залиараа нэн гайхамшигтай. Хүнд морин цэрэг нь өвч зэвсэглэсэн тусгай зориулалт бүхий цэрэг юм. Цэргийн гол зэвсэг нь нум сум, сэлэм, жад, сүх төмөр, шийдэм, бороохой, хуяг дуулга байв. Монголын морьт арми нь хэрэм боомт эвдэх инженерийн ангитай байжээ.